Жирэмсэлсэн сар ба эхийн насаар хүүхдийн хүйс тодорхойлох эртний Хятадын хуанли

 

Та хэдэн настайдаа, хэдэн сард хүүхэд олсон бэ? Зөвхөн энэ хоёр асуултын хариултаар Хятад улсад 700 гаруй жилийн туршид хэрэглэгдсээр ирсэн маш эртний аргаар хэвлий дэх хүүхдийнхээ хүйсийг таамаглаж болно.

 

Сүүлийн үед дэлхий даяар энэ хуанлиг хүүхэдтэй болох гэсэн гэр бүлийнхэн хэрэглэдэг болсон гэсэн судалгаа ч бий. Хэдийгээр ураг 4 сар хүрэхэд хүйс нь хэт авиан дурангаар харагдах боломжтой болдог ч эцэг эхчүүд сэтгэл догдлон хүү, охин эсэхийг мэдэх гэж яаравчилдаг нь нууц биш. Иймээс 90 хувийн магадлал бүхий уг Хятад хуанлиг 700 жилийн туршид хүмүүс хэрэглэсээр иржээ.

Энэ хуанлигаар хүүхдийнхээ хүйсийг тодорхойлохдоо та хүүхэд олсон нас, сараа баттай мэдсэний /сарын тэмдгийн эхний өдрөөс 14 дэх хоногт хүүхэд олох магадлал хамгийн өндөр байдаг/ үндсэн дээр энэ хоёрын огтлолцож буй цэг дээрх үсэг таны хүүхдийг хүйсийг зааж байна гэсэн үг. Жишээ нь 21 настай жирэмслэхэд охин хүүхэд төрөх магадлал хамгийн өндөр. 30 настай эмэгтэйн хувьд 3 ба 5 сараас бусад саруудад жирэмслэхэд хүүтэй болох магадлал өндөр харагдаж байна.

Тайлбар: Хүүхэд олсон нас, жирэмсэлсэн сарын огтлолцох цэгийг та олоорой.

Х - хүү ,  О - охин

Босоо багана : Хүүхэд олсон нас

Хэвтээ багана : Хүүхэд олсон сар

 

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. happy_mt | 2013-01-07 17:20:55
хий нас уу хий биш нас уу
2. Admin Moon | 2013-01-09 21:45:11
yag odoo bga nas hii nas bish

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.